·

Түгээмэл асуулт

Тасалбараа хэрхэн худалдаж авах вэ?

Тоглолтоо сонгон, тасалбарын төрөл болон тоогоо сонгож төлбөрөө баталгаажуулснаар худалдан авалт амжилттай хийгдэнэ.

Худалдаж авсан тасалбараа хаанаас харах вэ?

Sonsy Tickets вэбийн “Миний тасалбар” хэсгээс худалдан авсан тасалбар болон QR кодоо харах боломжтой.

Тоглолтод хэрхэн нэвтрэх вэ?

Үүдэнд тасалбарын QR кодоо утаснаасаа харуулан уншуулж нэвтэрнэ. QR кодыг бусдад дамжуулахгүй байхыг зөвлөж байна.

Нэг дор хэдэн тасалбар авч болох вэ?

Нэг хэрэглэгчийн худалдан авах боломжтой тасалбарын тоо тухайн арга хэмжээний нөхцөлөөс хамаарч өөр байна. Сонголтын хэсэгт боломжит тоо харагдана.

Ямар төлбөрийн хэрэгслээр төлөх боломжтой вэ?

Sonsy Tickets дээр тухайн үед дэмжигдэж буй төлбөрийн хэрэгслүүдээс сонгон төлбөрөө хийх боломжтой.

Төлбөр амжилттай болсон ч тасалбар харагдахгүй байвал яах вэ?

Вэбийг дахин ачааллуулж Миний тасалбар хэсгийг шалгана уу. Тасалбар харагдахгүй хэвээр байвал төлбөрийн мэдээлэлтэйгээ хэрэглэгчийн тусламжийн төвд хандана уу.

QR кодын screenshot ашиглаж болох уу?

Боломжтой. Бусдад алдахаас сэргийлээрэй.

Тасалбараа өөр хүнд шилжүүлж болох уу?

Боломжтой. Тухайн QR тасалбар хүчинтэй байх шаардлагатай.

Худалдаж авсан тасалбараа буцааж болох уу?

Буцаалт, цуцлалтын нөхцөл тухайн арга хэмжээний зохион байгуулагчийн бодлогоос хамаарна. Худалдан авалт хийхээс өмнө тухайн тоглолтын нөхцөлтэй танилцана уу.

Тоглолт цуцлагдвал яах вэ?

Тоглолт цуцлагдсан эсвэл хойшлогдсон тохиолдолд зохион байгуулагчийн шийдвэрийн дагуу буцаалт болон шинэ товын мэдээллийг Sonsy-оор мэдэгдэнэ.

Хүүхдэд тасалбар шаардлагатай юу?

Насны хязгаар болон хүүхдийн тасалбарын нөхцөл тухайн арга хэмжээнээс хамаарч өөр байна.

Суудлаа сонгож болох уу?

Суудалтай арга хэмжээний хувьд боломжтой суудлуудаас сонгоно. Гадаах задгай арга хэмжээ бол тасалбар нь суудлын дугааргүй байна.