1.Нийтлэг үндэслэл
Энэхүү Нууцлалын бодлого (цаашид “Бодлого” гэх) нь Монгол Контент ХХК-ийн эзэмшиж, ажиллуулдаг “Sonsy Tickets” цахим тасалбарын платформ (https://tickets.sonsy.mn)-ыг ашиглах үед Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах болон шаардлагатай тохиолдолд бусдад дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хувийн мэдээллийн мэдээлэл хариуцагч нь Монгол Контент ХХК байна.
Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулна.
Хэрэглэгч Платформд бүртгүүлэх, тасалбар захиалах, худалдан авах үед энэхүү Бодлоготой танилцаж, шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр зөвшөөрөл өгнө.
2.Цуглуулах мэдээлэл
Платформоор үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж болно:
- утасны дугаар, и-мэйл хаяг;
- нэр болон хэрэглэгчийг таних бусад мэдээлэл, хэрэв тухайн үйлчилгээ эсхүл Арга хэмжээнд шаардлагатай бол;
- захиалгын дугаар, Арга хэмжээ, тасалбарын төрөл, тоо хэмжээ, үнэ, нийт төлбөр болон захиалгын төлөв;
- төлбөрийн төлөв, гүйлгээний лавлагаа болон төлбөртэй холбоотой шаардлагатай бүртгэл;
- цахим тасалбар, QR кодын төлөв, тасалбар ашигласан түүх;
- Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдол болон тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээлэл;
- Платформ ашиглах үед системийн аюулгүй байдал, хэвийн ажиллагаа, алдаа илрүүлэх зорилгоор автоматаар бүртгэгдэж болох IP хаяг, төхөөрөмж, хөтөч болон хандалтын техникийн бүртгэл;
- Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг зөвшөөрсөн талаарх цахим бүртгэл.
Платформ нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагагүй хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээллийг зориудаар цуглуулахгүй.
3.Мэдээлэл ашиглах зорилго
Хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулж, ашиглана:
- Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, нэвтрэлтийг баталгаажуулах;
- тасалбарын захиалга, худалдан авалт болон төлбөрийг боловсруулах;
- цахим тасалбар үүсгэх, хүргэх, хүчинтэй байдлыг баталгаажуулах;
- Арга хэмжээнд нэвтрэх үед тасалбарын ашиглалтыг шалгах;
- Арга хэмжээ цуцлагдах, хойшлох, өөрчлөгдөх болон үйлчилгээтэй холбоотой чухал мэдэгдэл хүргэх;
- төлбөр буцаалт, санал, хүсэлт, гомдол болон хэрэглэгчийн дэмжлэгийг шийдвэрлэх;
- залилан, зөвшөөрөлгүй хандалт, системийн зөрчил болон аюулгүй байдлын эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх;
- хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэл, татвар болон эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
Хэрэглэгчийн мэдээллийг дээр дурдсанаас өөр зорилгоор ашиглах шаардлага гарвал хуульд заасан тохиолдолд Хэрэглэгчид урьдчилан мэдээлж, шаардлагатай зөвшөөрлийг авна.
4.Төлбөрийн мэдээлэл
Платформ нь Хэрэглэгчийн банкны картын бүтэн дугаар, PIN код, CVV/CVC код, интернет банкны нууц үг болон төлбөр баталгаажуулах бусад нууц мэдээллийг хадгалахгүй.
Төлбөрийг банк, QPay, SocialPay болон Платформд холбогдсон бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан боловсруулж болно. Тухайн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн нөхцөл болон нууцлалын бодлогын дагуу төлбөрийн мэдээллийг боловсруулна.
6.Мэдээлэл хадгалах хугацаа
Хувийн мэдээллийг тухайн мэдээллийг цуглуулсан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хугацаанд хадгална.
Хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлт гаргасан тохиолдолд хуульд заавал хадгалахаар заагаагүй мэдээллийг хүсэлтийг шийдвэрлэсний дараа устгах эсхүл Хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй хэлбэрт оруулна.
Захиалга, төлбөр, буцаалт болон нягтлан бодох бүртгэлийн баримтад хамаарах мэдээллийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан хугацаанд, шаардлагатай тохиолдолд 10-аас доошгүй жил хадгалж болно.
Аюулгүй байдал, системийн ажиллагаатай холбоотой техникийн бүртгэлийг тухайн зорилгод шаардлагатай хугацаанд хадгалж, шаардлагагүй болсон үед устгах эсхүл таних боломжгүй болгоно.
8.Мэдээллийн аюулгүй байдал
Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандах, ашиглах, өөрчлөх, задруулах, алдах, устгахаас хамгаалах зохион байгуулалтын болон техникийн зохистой арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарч, Хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах эрсдэлтэй бол Үйлчилгээ үзүүлэгч холбогдох Хэрэглэгч болон эрх бүхий байгууллагад хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.
9.Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч хууль тогтоомжид заасан хүрээнд өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхийг хэрэгжүүлж болно:
- өөрийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа эсэх талаар мэдээлэл авах;
- өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбар авах;
- алдаатай, дутуу мэдээллийг засуулах, шинэчлэх;
- хуульд заасан үндэслэлээр мэдээллээ устгуулах;
- өгсөн зөвшөөрлөө цуцлах;
- мэдээлэл боловсруулахтай холбоотой санал, хүсэлт, гомдол гаргах.
Хэрэглэгч дээрх эрхээ хэрэгжүүлэх хүсэлтээ энэхүү Бодлогын 12 дугаар зүйлд заасан холбоо барих сувгаар гаргана. Хүсэлт гаргасан этгээдийг таньж баталгаажуулах зорилгоор шаардлагатай мэдээлэл шаардаж болно.
Зөвшөөрлөө цуцалсан нь цуцлахаас өмнө хууль ёсны үндэслэлээр хийгдсэн мэдээлэл боловсруулалтад нөлөөлөхгүй. Хуульд заавал хадгалах, боловсруулах үүрэгтэй мэдээллийг зөвшөөрөл цуцалснаас үл хамааран хуульд заасан хугацаанд хадгалж болно.
Хэрэглэгч хувийн мэдээллээ цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхтэй. Гэхдээ тасалбар захиалах, төлбөр боловсруулах, цахим тасалбар хүргэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг өгөхөөс татгалзсан тохиолдолд Платформын тухайн үйлчилгээг ашиглах боломжгүй байж болно.
10.Насанд хүрээгүй хэрэглэгч
18 насанд хүрээгүй Хэрэглэгч Платформыг Үйлчилгээний нөхцөл болон хуульд шаардлагатай тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглана.
Тухайн Арга хэмжээ насны ангилал болон нэмэлт шаардлагатай бол уг шаардлага давхар үйлчилнэ.
11.Бодлогод өөрчлөлт оруулах
Үйлчилгээ, технологи болон хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбогдуулан Үйлчилгээ үзүүлэгч энэхүү Бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Хэрэглэгчийн эрх, хувийн мэдээлэл боловсруулах нөхцөлд мэдэгдэхүйц нөлөөлөх өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө Платформд нийтэлж, шаардлагатай тохиолдолд бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдэгдэнэ.
Бодлогын хүчин төгөлдөр болсон огноог Платформд тодорхой харуулна.
12.Холбоо барих
Хувийн мэдээлэл, энэхүү Бодлого, зөвшөөрөл цуцлах, мэдээлэл засуулах эсхүл устгуулах хүсэлттэй холбоотойгоор дараах сувгаар холбогдоно:
- Мэдээлэл хариуцагч
- Монгол Контент ХХК
- Хаяг
- Монгол Улс, Улаанбаатар хот 14220, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж 28, МПМ Цогцолбор
- Утас
- +976 7555 3131
- И-мэйл
- contact@mongolcontent.mn
- Веб сайт
- https://mongolcontent.mn
- Ажиллах цаг
- Даваа–Баасан, 09:00–18:00